Хууль бус хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх анхдагч хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, танилцуулахыг даалгалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Ерөнхий сайдын 2025 оны наймдугаар сарын 75 дугаар захирамжаар байгуулсан "Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөруулж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц, үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Ажлын хэсэг энэ хугацаанд татан буугдсан, үйл ажиллагаа нь доголдсон банкнаас 60.67 тэрбум, Хөгжлийн банкны зээлдэгчдээс 67.2 тэрбум, нийт 127.87 тэрбум төгрөг буцаан төвлөрүүлжээ.

Тус Ажлын хэсгээс боловсруулж, танилцуулсан авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, олсон хууль бус хөрөнгө, орлогыг хураахад Эрүү, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах мөн Актив удирдлагын компанийн тухай, Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай анхдагч хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан УИХ-д өргөн барихыг даалгалаа.

Эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай давахын тулд 6 арга хэмжээ хэрэгжүүлнэ
Эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай давахын тулд 6 арга хэмжээ хэрэгжүүлнэ
 
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл байгуулагдлаа
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл байгуулагдлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!