
Мохамед Салах энэ улирлыг дуусгаад Ливерпүүл клубээс албан ёсоор явна гэдгээ мэдэгдлээ. "Egyptian King" хочит Салах 2017 онд AS Roma-аас ирж, Английн хөлбөмбөгийн дээд лигт нэгдэж байжээ. Түүний хувьд ийм шийдвэр гаргаж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. М.Салах одоогоор хаашаа явах нь тодорхойгүй байна. Түүнийг Саудын Арабын лиг эсвэл Европын өөр багт үлдэх хувилбарууд яригдаж байна.
Түүний хувьд Ливерпүүлд өнгөрүүлсэн жилүүдэд долоон удаа аваргын цомыг өргөж, 340 гаруй тоглолтод оролцож 210 гоол оруулжээ. Ливерпүүлд ирсэн эхний улиралдаа 38 тоглолтод оролцож 32 гоол оруулсан амжилтыг үзүүлж байлаа.
33 настай Египет довтлогчийн хувьд энэ улирал өмнөх жилүүдтэй харьцуулахад тийм ч амжилттай байсангүй. 34 тоглолтод оролцож 10 гоол оруулсан нь Ливерпүүлд ирснээс хойших хамгийн тааруу үзүүлэлт болжээ. Түүнчлэн, багийн ахлах дасгалжуулагчтай харилцаа муудсан тухай хэвлэлийн хурлаар хэлж байсан.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!