Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийг Говь-Алтай аймгийн төв талбайд Алтай цэргийн хүрээний Хүндэт харуул угтан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, албаны бусад бүрэлдэхүүн тус ангийн үндсэн чиг үүрэг, бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцахын зэрэгцээ хугацаат цэргийн алба хаагчдын амралт чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж буйд анхаарал хандуулж тэдэнд урам зориг өгч хамтдаа үдийн зоог барьсан нь дайчдад албаны бахархлыг төрүүлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус ангийн захирагч хурандаа Л.Жамбалсүрэнд "Их Эзэн Чингис хаан"-ы эш хөргийг гардуулсан ба ангийн нийт бие бүрэлдэхүүнд хандаж онцлон үг хэлэхдээ улс эх орны стратегийн томоохон төслүүдэд өндөр их амжилт үзүүлж буйд талархал илэрхийлж цаашдын бүтээн байгуулах их үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөв.

ЭХ-ний дэд сайд С.Далхаасүрэн салбарын найдвартай ажиллагааг хангах чиглэлээр гурван үүрэг өгөв
ЭХ-ний дэд сайд С.Далхаасүрэн салбарын найдвартай ажиллагааг хангах чиглэлээр гурван үүрэг өгөв
 
Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийг зохион байгуулах арга хэмжээний нээлт боллоо
Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийг зохион байгуулах арга хэмжээний нээлт боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!