ХӨСҮТ: Улаанбурханы 12 тохиолдол шинээр батлагдсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.427 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11689, орон нутагт 2733 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 15 болжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 24-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 43 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 23 хүн, хөдөө орон нутагт 20 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5249 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3529, 5-9 насны 1843 хүүхэд, 15-19 насны 1784 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Нийслэлийн ЕБС-иудад төрийн далбаа мандуулах ёслолыг энэ сарын 27-нд нэгдсэн журмаар эхлүүлнэ
Нийслэлийн ЕБС-иудад төрийн далбаа мандуулах ёслолыг энэ сарын 27-нд нэгдсэн журмаар эхлүүлнэ
 
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!