Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны гуравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 511 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 307 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 204 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан 1 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгджээ.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 132 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 25 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар төрийн өмчид бүртгэлтэй тоног төхөөрөмжийг бусдад дур мэдэн шилжүүлэн өгснийхөө хариуд бэлэн мөнгө авсан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бариулсан барилгын газраас хамаарал бүхий этгээддээ шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж ажиллаж байна.

“Нэг - Эрүүл мэнд“ төслийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ
“Нэг - Эрүүл мэнд“ төслийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ
 
Б.Пүрэвдорж: Намын дарга анхнаасаа намын бүх албан тушаалын томилгоог хийж дууссаны дараа бүлгийн даргын ажлаа өгнө гэсэн
Б.Пүрэвдорж: Намын дарга анхнаасаа намын бүх албан тушаалын томилгоог хийж дууссаны дараа бүлгийн даргын ажлаа өгнө гэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.