“The Mongolz”, “Team Liquid” багийг 2:0 харьцаатайгаар буулган авлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

"The Mongolz" BLAST Open Rotterdam 2026 тэмцээний Lower Bracket хэсэгт "Team Liquid" багтай тоглож 2:0 харьцаатайгаар хожил байгууллаа. Эхний зам дээр тоглолт нэмэлт цагт шийдэгдэж 16:14-өөр, хоёр дахь зам дээр 13:10 харьцаатайгаар хожлоо. Энэ тоглолтод "The Mongolz"-оос Mzinho 1.27 рейтинг үзүүлж бүх тоглогчдыг тэргүүлэв. Түүний хувьд Liquid багийн эсрэг 45 kill хийлээ.

Ингэснээр шигшээ шатанд өрсөлдөх эрхийн төлөө "Team Spirit" багтай тоглохоор болж байна. Хоёр багийн хожил байгуулсан нь шигшээ шатанд өрсөлдөнө. Харин ялагдсан баг энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлэх юм. "Team Spirit" баг "9z Team" багийг буулган авсан.

Гацаанд орсон УИХ-ын чуулганыг пүрэв, баасан гарагийн 10.00 цагт хуралдуулахаар товложээ
Гацаанд орсон УИХ-ын чуулганыг пүрэв, баасан гарагийн 10.00 цагт хуралдуулахаар товложээ
 
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!