ӨБХ: Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар П.Наранбаяр, Т.Аубакир, Б.Энхбаяр сайд нарын мэдээллийг сонсоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Өргөдлийн байнгын хороо өнөөдөр 12.00 цагт төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцэх аж. Үүнд:

·Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонсох

·Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын мэдээлэл сонсоно.

Лу.Гантөмөр: УИХ-ын дарга парламентын дархлааг хаврын улс төрийн ханиад томуунаас хамгаалж чадахгүй нь тодорхой байна
Лу.Гантөмөр: УИХ-ын дарга парламентын дархлааг хаврын улс төрийн ханиад томуунаас хамгаалж чадахгүй нь тодорхой байна
 
Мөнхдэмбэрэл: Хүчтэй бай!
Мөнхдэмбэрэл: Хүчтэй бай!
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!