Демаркус Казинс тэргүүтэй "Сэлэнгэ Бодонс", "Омни Эрдэнэт Майнерс" багийг буулган авч цувралыг 2-1 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ. Бодонс эхний хагасыг 14 онооны тэргүүлэлтэйгээр дуусгасан. Харин хоёрдугаар хагаст Майнерс сайн тоглолтыг үзүүллээ. МУГТ Т.Санчир дөрөвдүгээр үед хоёр дараалсан алсын зайн шидэлтээ унагалаа. Харин О.Тулга дээр хийсэн алдаа тоглолтын хувь заяаг шийдчихлээ.
Бодонсоос О.Тулга 17, Д.Казинс 17, Ж.Скрабб 14, Н.Батгэрэл 13 оноо авлаа. Харин Майнерсаас Кэвин МакДаниэлс, Т.Санчир, Г.Болор-Эрдэнэ, Брайс Жонсон нар 10 онооны босго давлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!