Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мянга гаруй албан хаагч орон сууцтай болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

 

Covid-19 халдварын голомтод ажилллаж буй 1050 төрийн болон үйлчилгээний албан хаагчийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох нөхцөл бүрджээ. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд албан хаагчдад орон сууц олгох юм байна.

Монгол банк, банкуудын эх үүсвэрээр энэ оны эхний есөн сарын хугацанд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд 290 тэрбум төгрөгийг 4.0 мянган зээлдэгчид олгосон байна. Мөн аравдугаар сарын 1-ээс зээлийн хүүг жилийн 6 хувь болгон бууруулж, 120 тэрбум төгрөгийн зээлийг 1.8 мянган зээлдэгчид олгожээ. Өөрөөр хэлбэл, энэ онд нийт 410 орчим тэрбум төгрөгийн зээлийг 5.8 мянган өрхөд олгосон байна.

Covid-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалан иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор арваннэгдүгээр сараас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг цахимаар авч байгаа юм. Энэ сарын 25-ны байдлаар нийт 3.2 их наяд төгрөгийн 58,328 хүсэлт ирсэн байна. Төв банкнаас 57 мянга орчим иргэний хүсэлтийг шийдвэрлэж, зээлийг нь хойшлуулжээ. Ингэснээр зээл авсан өрх бүрт дунджаар нийт 7.7 сая төгрөгийн зээлийн төлбөрийн зардал хэмнэж, энэ хэрээр иргэдийн амьжиргаа, худалдан авалтад эерэгээр нөлөөлөх болсон байна.

Ц.Тувааныг АН-ын гишүүнчлэлээс хасчээ
Ц.Тувааныг АН-ын гишүүнчлэлээс хасчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.