Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы эрдэмтэд модон хиймэл дагуул бүтээнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 46 секунд

Японы “Sumitomo Forestry” компани, Киото их сургуулийн мэргэжилтнүүд хамтран 2023 он гэхэд модоор хийсэн анхны хиймэл дагуулыг бүтээхээр ажиллаж эхэлсэн байна.

“Бид модны ургах үйл явц болон сансарт модон материалыг хэрэглэх боломжийг судалж эхэлсэн” гэж “Sumitomo Forestry” компани мэдээлжээ. Талууд хамтран дэлхий дээрх өөр өөр нөхцөлд ургадаг олон төрлийн модыг туршихаар төлөвлөжээ.

Агаар мандалд хөөргөх хиймэл дагуулуудын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор сансрын хаягдал нь томоохон асуудлуудын нэг болоод байгаа юм. Харин модон хиймэл дагуулын хувьд хортой нэгдлүүдийг ялгаруулахгүйгээр шатах юм.

Коронавирусний эсрэг хүч нэмсэн хамт олонд талархал илэрхийллээ
Коронавирусний эсрэг хүч нэмсэн хамт олонд талархал илэрхийллээ
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.