Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богд хаан, Дондогдулам хатны алтан очир охьтой титэм

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ойн өдөр тохиож байна. Монгол Улсын шашин, төрийг хослон баригч Богд хаан болон Дондогдулам хатны титмийг танилцуулья.

Богд дээдсүүдийн тэргүүнээ асааж байсан алтан очир охьтой, алтан шар бөмбөгөр оройтой, таван тал босоо саравчит титмийг "Таван тал хар үнэгэн навчин титэм" гэдэг.

Эл титмийн орой дахь алтан очирт охь дээр хүний сэтгэлээс гарах таван хорыг дарахын бэлгэдэлт Язгуурын таван бурхныг бүтээжээ.

1911 оны 12 дугаар сарын 29-нд VIII Богд Жавзандамба хутагт Монгол Улсын шашин, төрийг хослон баригч хэмжээлшгүй эрхт Нарангэрэлт, Түмэннаст эзэн хаанаар, Дондогдулам хатныг Улсын эх дагинаар өргөмжлөгдөх ёслол дээр тэргүүнээ асаажээ.

Богдын ордны урчууд ХХ зууны эхэн үед хар үнэгний үсээр хүрээлсэн, алт, мөнгө, сувдан угалз хатгамал чимэгтэй, жасар хоргой гадартай, улаан торгоор доторлон урласан байдаг.

1911 оны 12 сарын 29 Монгол Улс нь Манж гүрнээс салж, тусгаар тогтнолоо зарласны дараа Богд Живзундамба Хутагтыг Монголын эзэн хаанаар өгрөмжилсөн бөгөөд Монгол дахь Төвөдийн Буддын шашны шарын урсгалын тэргүүн юм.

Халхын VIII Жибзундамба хутагт 1896 онд Амарбаясгалант хийдэд Өндөр гэгээний шарилд мөргөхөөр явж байх үедээ Дондогдуламтай танилцсан гэдэг. Тэр цагаас Богд Жибзундамба хутагт Дондогдуламтай ойртон нөхөрлөж,  1902 онд хатнаа болгож, Ачлалт ялгасан дагина, Эрх цагаан дара цол өргөмжилжээ.Улмаар 1911 онд Богд Жибзундамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд залрахад Дондогдулам хатныг Улсын эх дагина цол өргөмжил, “Шашин төрийг хослон өрнүүлэгч Улсын Эх дагины тамга”-ыг барих болжээ.  


Дондондулам  бол шашин номын хэрэгт зохих ёсоор боловсорсон, билиг ном ойлгодог, нийгмийн идэвхтэй, олны хүндэтгэл хүлээсэн тухайн үедээ Монголын тэргүүний эмэгтэйчүүдийн төлөөлөл байв. Монгол, төвөд ном уншихаас гадна зэгсэн лүйжин тавьдаг байв. Их хүрээнд уран хатгамалчин, барималчин, дархан, гучилчин зэрэг 120 гаруй урчуудыг цуглуулан Богдын ордны дэргэд “Сангайн аймгийн байгуулан өөрөө удирдан уран сайн эдлэл, хэрэглэл, дээл хувцсыг хийлгэж байжээ.

Богд хаан 1924 онд, Эх дагина 1923 онд таалал төгсжээ. 

ОХУ Навальныйг яаралтай ирэхгүй бол шоронд хийнэ
ОХУ Навальныйг яаралтай ирэхгүй бол шоронд хийнэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.