Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

10-р Богд Жавзандамба эрдэнийн эрхи ёсчлон хүртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

10-р Богд Жавзандамба эрдэнийн эрхи ёсчлон хүртжээ. Энэ тухай Гандан лавран хийдийн ажлын албанаас "Дээрхийн гэгээн, Оройн дээд, Очирдара Богд Жэвзүндамба хутагтын 10 дугаар дүрийн хувилгаан, хэргийн тухайд алдарыг нь өгүүлэхүйд, Данзанжамбалчойживанчүг дээдэс бээр

Монгол түмний их багш Жадо ринбүчи хувилгаантай номын барилдлага тогтоон Богдын хүрээний мэргэн гавж Лувсандаян ламтаны жигдлэн найруулж Төвөдийн мэргэд дээдсүүдэд дамжуулсан, Мажиг дүвбий жалмо хэмээх Энэтхэгийн их бүтээлчийн Аюуш бурханы насны авшигийг багшаас шавьд,чихнээс чихэнд, нууцын нууц, зүрхний гүн дэх нандин авшиг дамжлага эрхийг ёсчлон хүртлээ.

90 гаруй жилийн тэртээ Монгол орноос дамжсан ховор номын авшиг, Монгол орноо эргэн дэлгэрлээ.

Энэхүү гайхамшигт буяны үрээр Дээдэс багш нарын өлмий өнөд бат оршиж, буяны саданг шүтэгч номын нөхөд дээдийн номын рашаанаар цэнгэж Бурхан бодитой Жэвзүндамба хутагт таны шашин зүг бүртээ дэлгэрэх болтугай" гэжээ.

ЦЕГ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүн Булган аймагт очиж, албан хаагч О.Цэлмэг өмгөөлөгчийн хамт тайлбар өгчээ
ЦЕГ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүн Булган аймагт очиж, албан хаагч О.Цэлмэг өмгөөлөгчийн хамт тайлбар өгчээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна