Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ Навальныйг яаралтай ирэхгүй бол шоронд хийнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 54 секунд

ОХУ-ын шоронгийн алба өчигдөр/2020.12.28/ сөрөг хүчин, Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйд хоёр сонголт өгчээ. Тэдгээр нь Германаас нэг хоногийн дотор яаралтай эргэж ирэх, түүнээс хоцорвол шоронд орох сонголт аж. Оросын Ерөнхийлөгч Владимир Путинг хамгийн ихээр шүүмжилдгээрээ алдартай Навальный энэ оны наймдугаар сард онгоцонд явж байгаад ухаан алдаж, эмнэлгийн тусламж авахаар Германд очсон билээ. Удалгүй Герман болон бусад барууны орнууд Навальныйг Новичок хэмээх хорноос болж үхлийн ирмэгт очсон хэмээн дүгнэсэн юм. харин Москвагийн зүгээс хордсон гэх ямар ч баталгаа байхгүй, байлаа гэхэд эрх баригчид тэр хэрэгт нь оролцоогүй хэмээн мэдэгдсэн билээ.

Холбооны шоронгийн албаны мэдээлснээр Навальный 2014 оноос хойш мөрдөн байцаалтад орж, удалгүй тэнсэн харгалзах ял эдэлж эхэлсэн бөгөөд эрүүл эндийн гэх шалтгаанаар хил даван Германд очиж, тэндээ их хугацааг өнгөрүүлж байгаа нь Оросын эрүүгийн хуулийг зөрчиж, үл хүндэтгэж байгаа хэрэг гэнэ. Британийн хэвлэлийн мэдээлснээр Навальный эмнэлгээс есдүгээр сарын 20-нд гарсан бөгөөд хордлогын шинж тэмдгүүд аравдугаар сарын 12 гэхэд бүрэн арилсан аж. Навальный хулгайн хэргээр гурван жил хагасын тэнсэн харгалзах шийтгэлтэй байгаа бөгөөд тэр нь энэ сарын 30-нд дуусах аж.

Харин Оросын эрх баригчид дээрх мэдээллүүдийг эргэн сануулаад, тэнсэн харгалзах шийтгэлийн журмуудыг зөрчвөл ялыг хүндрүүлж, жинхэнээсээ шоронд суулгах хүртэл ял оноож болдгийг анхааруулжээ.

Эх сурвалж: REUTERS

Цас орж, цочир хүйтэрнэ
Цас орж, цочир хүйтэрнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.