
АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагааны хүрээнд 02 дугаар сарын 28-ны өдөр Израил Ираны хотуудад цохилт өгч эхэлсэн. Үүний хариуд Иран улс хариу цохилт өгч, үүнд АНЭУ, Бахрейн, Катар, Израилын хотууд өртжээ.
Тодруулбал, Иран хариу цохилт өгч эхэлсэн хоёр дахь өдрөө АНЭУ-ын Дубай хот дахь Жебель Али боомтод цохилт өгсөн байна. Бахрейны нийслэл Манама ч мөн цохилтод өртөж, хотын хэд хэдэн дүүрэгт пуужингийн хэлтэрхий унасан талаар эрх баригчид мэдэгджээ.
Катарын нийслэл Доха хотод хүчтэй дэлбэрэлт болсон бол Израилын Бейт-Шемеш хотод Ираны цохилтын улмаас 9 хүн амиа алдсан байна.
Эх сурвалж: ВВС
Гэрэл зураг: Reuters
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!