Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд лигийн плэй-офф шатны цувралын хоёр дахь тоглолтууд өнөөдөр болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 34 секунд

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн плэй-офф шатны цувралын хоёр дахь тоглолтууд өнөөдөр болно. Өнөөдрийн тоглолт “Омни Эрдэнэт Майнерс” болон “Сэлэнгэ Бодонс” багуудын цувралаар 18:10 цагаас эхэлнэ.

Эхний тоглолт шүүлтийн маргаантай өндөрлөсөн ч Бодонс хожил байгуулсан. Бодонс багт нэгдсэн Демаркус Казинс цувралын эхний тоглолтод 20 оноо, 10 самбар авч дабл дабл гүйцэтгэсэн. Казинс дөрөвдүгээр үед тоглолтыг шийдсэн гэхэд болно. Түүний хамгаалалтын нөлөө, оролт, дамжуулалт багтаа ялалтыг авчирсан.

Эхний гурван үе сайн өрсөлдсөн ч дөрөвдүгээр үед Майнерсын шидэлтүүд орохгүй байсаар ялагдал хүлээсэн. Майнерс төвийн байрлалын дутуу байгаа ч чанга өрсөлдөгч гэдгээ харуулсан. Тэд хоёр дахь тоглолтод илүү өрсөлдөөнийг үзүүлэх байх.

Плэй-Офф шатны хоёр дахь тоглолт 20:40 цагаас болно. Улирлыг амжилтаараа тэргүүлэгч “Эс Жи Эйпс” эхний тоглолтод “Завхан Бродерс”-ыг буулган авсан. Эйпс эхний хагасыг олон онооны тэргүүллээр дуусгасан ч “Завхан Бродерс” 28-н онооны зөрүүг зургаа болгож ойртуулж чадсан. Бродерс тоглолтыг сайн эхлүүлж чадвал төгсгөл хийх чадамжтай баг гэдгээ харуулсан. Хоёр дахь тоглолтын эхлэлийг сайн эхлүүлж чадвал тэдэнд цувралыг тэнцүүлэх боломж байгаа.

Улсын хэмжээнд Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор 3092 иргэн бүртгүүлжээ
Улсын хэмжээнд Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор 3092 иргэн бүртгүүлжээ
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.