Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оклахомагийн залуус 12 дараалсан ялалт байгууллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 56 секунд

NBA лигийн улирлын тоглолтууд өндөрлөх шатандаа явж байна. Өнгөрсөн жилийн аварга Оклахома Сити Тандер баг өнөөдөр Филиг буулган авч 12 дараалсан ялалтаа авлаа. Тэд өрнөд бүсийг 57 хожил, 15 хожигдолтойгоор тэргүүлж байна. Аваргууд дараагийн тоглолтоо дорнод бүсийн хүчирхэг багуудын нэг Бостонгийн талбайд хийнэ.

Оклахомагийн залуус энэ улиралд 16 дараалсан ялалт байгуулсан амжилтыг үзүүлсэн. Энэ улиралд талбайдаа 35 тоглолт хийж 29 хожил авсан бол 36 аялан тоглолтоос 28 хожил байгуулжээ.

NBA лигийн түүхэнд хамгийн олон дараалан ялалт байгуулсан баг нь Лос Анжелес Лэйкерс баг. Тэд 1971-1972 оны улиралд 33 тоглолт дараалан ялалт байгуулж байжээ.

Ж.Золжаргал: Эрчим хүчний салбар төрд төвлөрчихсөн байгаа цагт салбарын ажилчдынх нь цалин хангамж нэмэгдэхгүй
Ж.Золжаргал: Эрчим хүчний салбар төрд төвлөрчихсөн байгаа цагт салбарын ажилчдынх нь цалин хангамж нэмэгдэхгүй
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.