NBA лигийн өнгөрсөн улирлын аварга Оклахома Сити Тандер шинэ спортын ордонгоо танилцууллаа. Шинэ ордонгоо "Continental Coliseum" гэж нэрлэж байгаа ба 2028 оны зун ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Байршлын хувьд хотын төвд буюу одоогийн ордон болох "Paycom Center" яг эсрэг талд баригдана. Барилгын ажил энэ жил эхлэх ба 1 тэрбум долларын санхүүжилтээр босох гэнэ.
Оклахома Сити Тандер энэ хотдоо 2050 он хүртэл үлдэх гэрээтэй. Мөн өмнөх ордон 2002 онд ашиглалтад орж байсан. Техник технологи, дизайны хувьд хуучирч байгаа тул ийнхүү шинэ ордонтой болж байгаа юм.
Барилгын хувьд 70,000 мкв талбай бүхий 360 градусын шилэн фасадтай. Суудлын хувьд одоогийн ордноос арай цөөн буюу 17,000 хүний суудалтай байх аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!