Буйр нуурт живсэн машиныг татан гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар “Буйр” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Toyota Prius-30” загварын 6 зорчигчтой суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн. Тухайн автомашинд зорчиж явсан 2 хүн эсэн мэнд гарч, 4 хүн живсэн дуудлагыг энэ сарын 24-ний 13:18 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байдаг.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эргээс 300 метрийн зайд цооног гаргаж, усны дроноор тандалт хийн байршлыг тодорхойлж, 6 метрийн гүнээс автомашиныг татан гаргаж, амь үрэгдэгсдийн цогцсыг гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Өндрөөс үсрэх гэж байсан хүүхдийг аварчээ
Өндрөөс үсрэх гэж байсан хүүхдийг аварчээ
 
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!