11 аймгийн 43 сум цагаан зудтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд хоёрдугаар сарын 20-ны байдлаар 11 аймгийн 43 суманд цагаан зудтай, 13 аймгийн 47 сум цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.

Үүнээс Баян-Өлгийн Сагсай, Увсын Түргэн, Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун, Хяргас, Тариалан, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Алтай, Завханы Сонгино, Цэцэн-Уул, Тэс, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Хангал, Дашинчилэн, Өвөрхангайн Сант, Гучин-Ус, Баянгол, Төгрөг, Өлзийт, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Хушаат, Цагааннуур, Орхон, Сайхан, Сант, Жавхлант, Хүдэр, Дархан-Уулын Орхон, Дархан, Хонгор, Шарынгол, Төвийн Заамар, Дорнодын Дашбалбар, Сэргэлэн сумдын нутгаар цагаан зудтай. Баян-Өлгийн Булган, Увсын Давст, Зүүнхангай, Завханы Алдархаан, Түдэвтэй, Тэлмэн, Сантмаргац, Цагаанхайрхан, Их-Уул, Отгон, Тосонцэнгэл, Баянхайрхан, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянхонгорын Жаргалант, Галуут, Заг, Булганы Хишиг-Өндөр, Булган, Баяннуур, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Мандал, Түшиг, Алтанбулаг, Шаамар, Баянгол, Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Алтанбулаг, Өндөрширээт, Дундговийн Адаацаг, Хэнтийн Өндөрхаан, Норовлин, Өлзийт, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баянмөнх, Дорнодын Чулуунхороот, Чойбалсан, Цагаан-Овоо, Халхгол, Гурванзагал сумдын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.

Хохирогч залуугийн ААВ: Миний хүү Таванбогдын Баатарсайханы хүү Б.Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь ҮНЭН
Хохирогч залуугийн ААВ: Миний хүү Таванбогдын Баатарсайханы хүү Б.Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь ҮНЭН
 
Энэ сарын 28 буюу бямба гараг АЖЛЫН ӨДӨР
Энэ сарын 28 буюу бямба гараг АЖЛЫН ӨДӨР
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!