ЦУОШГ: Маргааш, нөгөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 12 секунд

Энэ сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 02-р сарын 24-нөөс 2026 оны 02-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 24, 26-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 25, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө +1...-4 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 24-нд Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар өдөртөө дулаарна.

МИЛАН КОРТИНА 2026: Мeдалийн тоогоор Норвеги тэргүүлж, АНУ удаалав
МИЛАН КОРТИНА 2026: Мeдалийн тоогоор Норвеги тэргүүлж, АНУ удаалав
 
ТАНИЛЦ: Чансаагаар “тэргүүлсэн“ 10 бөх
ТАНИЛЦ: Чансаагаар “тэргүүлсэн“ 10 бөх
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!