МИЛАН КОРТИНА 2026: Мeдалийн тоогоор Норвеги тэргүүлж, АНУ удаалав

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 24 секунд

"Милан Кортина 2026" өвлийн олимпын XXV наадам өчигдөр хаалтаа хийж, хөшгөө хаалаа. Италийн Улсад зохион байгуулагдсан олимпын наадмыг Норвеги Улсын баг 18 алт, 12 мөнгө, 11 хүрэл медальтайгаар тэргүүлж, АНУ-ын баг 12 алт, 12 мөнгө, 9 хүрэл медальтайгаар удаалав.

Италийн Милан болон Кортина бүс нутагт болсон өвлийн олимпын наадамд Монгол Улсаас гурван цаначин өрсөлдлөө. Гүйлтийн цанын "В" зэрэглэлийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Ачбадрах гурван олимп дараалан уралдаж нэгэн түүхэн амжилтыг бичлээ. Мөн гүйлтийн цанын тамирчин Э.Ариунтунгалаг болон уулын цанын тамирчин А.Ариунбат анх удаа Олимпын замд мөрөө гаргасан юм. Монголын багийн гурав дахь эрх уулын цаначдын дундаас тодорсон нь энэ олимпын онцлох агшин болж үлдлээ. А Ариунбат уулын цанаар олимпын наадамд уралдсан анхны цаначин болж байна. Мөн наадмын хаалтын өдөр олимпын аварга болсон АНУ-ын багийн медалийг Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулсан нь онцлох үйл явдлын нэг боллоо.

Төөрсөн 9, өндрөөс унах 1, усны ослын 1 дуудлага мэдээлэл онцгой байдлын байгууллагад иржээ
Төөрсөн 9, өндрөөс унах 1, усны ослын 1 дуудлага мэдээлэл онцгой байдлын байгууллагад иржээ
 
ТАНИЛЦ: Чансаагаар “тэргүүлсэн“ 10 бөх
ТАНИЛЦ: Чансаагаар “тэргүүлсэн“ 10 бөх
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!