Дээрэлхэлтийн эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 5 секунд

Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт орчин үед технологийн хөгжлийг даган цахим орчинд шилжихдээ эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болж буй. Энэ нь зөвхөн Монгол Улсад биш, дэлхийн олон оронд тулгамдсан асуудал болоод байгаа юм. Өмнө нь сургууль болон гэр бүлийн орчинд дээрэлхэлт явагдахад буруутай этгээд нь олддог байсан бол одоо цахим хэлбэрт шилжсэнээр эзэн холбогдогч нь тодорхойгүй, далд хэлбэрээр үйлдэгдэх болсон.

Монгол Улсад хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 32,1 хувь нь ядаж нэг удаа амиа хорлох оролдлого хийсэн байгаа нь "аюулын харанга" дэлдэж байгаа юм.

Иймд сургуулийн болон цахим орчинд үйлдэгдэх үе тэнгийнхний дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллийн эсрэг нэг удаагийн аян биш урт хугацаанд үргэлжлэх үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх Боловсролын яамны санаачилгыг нийгэмд дуу хоолойгоо идэвхтэй хүргэдэг, иргэний нийгмийн төлөөлөл болох Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэ хүрээнд:

1. Нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг боловсруулан, холбогдох яамдаас санал авахаар хүргүүлээд байгаа бөгөөд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх;

2. “Аюулгүйн сүлжээ” үндэсний платформыг бий болгох;

3. Гэмт хэргийн хохирогч болохгүй байх мэдлэг олгох агуулгыг сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар тусгах. Тухайлбал:

- Өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох

– Эмпати, хүндлэл, хариуцлагын ур чадварыг хөгжүүлэх

– Дээрэлхэлтийн сөрөг нөлөө, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийг таниулах

– Өөрийгөө болон найзыгаа хамгаалах арга замыг суралцах гэх мэт.

4. Эцэг, эхчүүдийн оролцоотой “Е-police” ажиллуулах талаар талууд санал нэгдлээ.

Шинийн 1-нд нийслэлийн 151 уулзвараар 11 сая зорчилт бүртгэгджээ
Шинийн 1-нд нийслэлийн 151 уулзвараар 11 сая зорчилт бүртгэгджээ
 
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлд бүх насаар нь хорих ял оноолоо
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлд бүх насаар нь хорих ял оноолоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!