АЙЛЧЛАЛ: АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилевтай албан уулзалт хийлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Манай сэтгүүлч Б.Дарьсүрэн ОХУ-аас мэдээлж байна.

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилевтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон нэмэлт өөрчлөлтийн хувилбарыг эцсийн байдлаар зөвшилцөж, санал солилцлоо.

Монгол Улсын хэрэгцээний шатахууны нөөцийг ОХУ-ын хил орчмын бүс орчимд хадгалах, агуулах түрээслэн нөөц бүрдүүлэх боломжийн талаар санал солилцож хоёр талаас хамтран ажиллахаар тохиролцов.

Уулзалтын төгсгөлд талууд цаашид нягт хамтран ажиллаж, хоёр орны стратегийн түншлэлийг улам бататган хөгжүүлэхээ илэрхийллээ.

Н.Учрал: ААН-үүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
Н.Учрал: ААН-үүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
 
“Майдар бурхны авшиг” барилдаанд хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
“Майдар бурхны авшиг” барилдаанд хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!