Транспэрэнси Интернэшнл байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг зарладаг. Тэгвэл өнгөрөгч 2025 оны дүнг өчигдөр зарласан ба авлигын төсөөллийн индексээр манай улс 182 улсаас 124 дүгээр байрт эрэмбэлэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Гэмт хэргийн үр дагавартай тэмцэхээс гадна урьдчилан сэргийлэх чиглэл дэх эрх зүйн шинэтгэлийг хийж байж манай улс авлигын төсөөллөөр индексээр урагшилна. Төрийн нууцын жагсаалтыг Засгийн газар биш УИХ баталдаг тогтолцоог бий болгохоор ажиллаж байна" гэлээ.