Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.БЯМБАЦОГТ: “Шинэ Улаангом зах“-ын гал түймэрт хохирсон иргэдэд Засгийн газраас дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын С.Бямбацогт Увс аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ Улаангом зах"-ын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан худалдаачдын төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр С.Бямбацогт сайд Засгийн газрын бодлого, шийдвэр иргэндээ ээлтэй, хүнлэг байхад чиглэнэ гэдгийг онцлоод, гал түймрийн улмаас хохирсон иргэдэд амьдралаа босгоход нь дэм болох үүднээс засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгох болсон таатай мэдээг дуулгалаа.

Эргэн сануулбал, 2025 оны 11 сард тус захын барилга галд өртөн бүрэн шатсан харамсалтай хэрэг гарсан. Тус захад нийтдээ 280 гаруй худалдаа эрхлэгч өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг байсан.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сургуулийнхаа урд зам дээр гарцаар гарч явахдаа мөргүүлсэн хоёр осол гарчээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сургуулийнхаа урд зам дээр гарцаар гарч явахдаа мөргүүлсэн хоёр осол гарчээ
 
П.Наранбаяр: Сайдаасаа огцрох хүсэлтээ хувийн шалтгаанаар өгсөн. Ямар нэгэн дарамт шахалт байхгүй
П.Наранбаяр: Сайдаасаа огцрох хүсэлтээ хувийн шалтгаанаар өгсөн. Ямар нэгэн дарамт шахалт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.