СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сургуулийнхаа урд зам дээр гарцаар гарч явахдаа мөргүүлсэн хоёр осол гарчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт дуусаж, хичээл эхлээд удаагүй байгаа билээ. Цагдаагийн байгууллагад Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт сургуулийн урд явган хүний гарцаар гарч явсан 10-15 насны 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна.

Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд өртсөн 1230 зам тээврийн осол бүртгэгдэж 67 хүүхдийн амь хохирч, 991 хүүхэд гэмтсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан тул жолооч та бүхэн дүрмээ мөрдөж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-30 см нимгэн байна
Гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-30 см нимгэн байна
 
“Хилчин“ спорт хорооны 80 жилийн ойн баяр тохиож байна
“Хилчин“ спорт хорооны 80 жилийн ойн баяр тохиож байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!