Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс багш, эмч нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон. Гэвч тэд цалингийн нэмэгдэл бодит бус байна. Засгийн газар хэлэлцээрээ биелүүлэхгүй байна гэх шүүмжлэл тавьж эхэлсэн. Тэгвэл багш, эмч нарын цалингийн нэмэгдэл, цалин олгох системийг шинэчлэхтэй холбоотой шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ.
Шаардлагын хариуг 2-р сарын 2-ны дотор ирүүлэхийг хүсэж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.