Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшдэг байсан тул нийтийн тээврийн орлогыг хянах боломж сул байсан.

Энэ асуудлыг шийдэхийн тулд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмших эрхийг гурав дахин нэмэгдүүлж, улмаар орлогыг хянадаг болсон. Үр дүнд нь нийтийн тээврийн орлого 2025 оны жилийн эцсийн байдлаар 69.3 хувиар буюу 23.1 тэрбум төгрөгөөр өсөөд байна.

“Physical Asia” шоунд Филиппин Улсыг төлөөлөн оролцсон “Rugby” спортын тамирчин Justin Coveney монголд иржээ
“Physical Asia” шоунд Филиппин Улсыг төлөөлөн оролцсон “Rugby” спортын тамирчин Justin Coveney монголд иржээ
 
АҮЭБЯ: Гуравдугаар сарын 10-ны байдлаар АИ92 бензиний 84 тонн үлдэгдэл буюу 40 хоногийн нөөцтэй байна
АҮЭБЯ: Гуравдугаар сарын 10-ны байдлаар АИ92 бензиний 84 тонн үлдэгдэл буюу 40 хоногийн нөөцтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.