
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 24-ний бямба гарагт эрчим хүчний салбарын зарим байгууллагад ажилласан мөрөөр дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдлээ. Мөн Эрчим хүчний нэгдсэн бодлогоо шуурхай цэгцлэхийг үүрэг болголоо.
"Дулааны IV цахилгаан станц" ТӨХК болон “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн удирдлагууд авлигын хэрэгт нэр холбогдож саатуулагдаад байгаа учраас эдгээр байгууллагын удирдлагыг чөлөөлж, тухайн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, мэргэжлийн удирдлагыг яаралтай томилохыг үүрэг болголоо.
Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, эрчим хүчний салбарын сахилга хариуцлагад онцгой анхаарах, цаашид гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-д үүссэн гэмтлийг түргэн шуурхай засварлах ажлыг онцгой нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадвар гарган гүйцэтгэсэн албан хаагчдыг шагнаж урамшуулах асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!