
Цахилгааны хязгаарлалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Өдөрт 2-3 удаа тог тасарч байна. Сүүлдээ ажил, амьдралын хуваариа цахилгаан хязгаарлалтад тааруулдаг боллоо. Гэвч 21-р зуунд тог тасардаг амьдралыг “хэвийн” гэж хүлээн зөвшөөрч болохгүй. Дасан зохицож болохгүй. Энэ бол хэвийн үзэгдэл биш. Энэ бол төрийн чадамжгүй байдал.
Бид харанхуйд сууж байж хөгжил ярих боломжгүй. Эвдэрхий эрчим хүчний систем дээр орчин үеийн эдийн засаг босохгүй.
Тог тасрах нь зүгээр нэг тав тух алдагдах төдий явдал бус, харин эдийн засгийн хохирол, аюулгүй байдлын эрсдэл, удирдлагын алдаа юм.
Тиймээс Чойжилсүрэн сайд хариуцлага хүлээж огцрох ёстой. Одоо хангалттай. Хариуцаж буй салбар нь байнга бүтэлгүйтэж байхад албан тушаалтай зууралдах эрх хэнд ч байхгүй" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!