Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нүцгэн видео дуудлага хийвэл мөнгө өгнө“ гэж харилцах явцдаа зургийг нь авч, “Мөнгө өгөхгүй бол нууцыг чинь дэлгэнэ“ гэж сүрдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Прокурорын байгууллага энэ сарын 19-23-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,803 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,184 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 750 хэрэг шинээр нээж, 206 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тухайлбал, С.З нь фэйсбүүк цахим хаягаараа насанд хүрээгүй хүнтэй харилцаж, “нүцгэн видео дуудлага хийвэл мөнгө өгнө” гэж харилцах явцдаа зургийг нь авч, мөнгө өгөхгүй бол нууцыг нь чинь дэлгэнэ гэж сүрдүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 2.1 /Бэлгийн мөлжлөг/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 /Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
 
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.