А.Баяр: Иргэд 10 минутын дотор түргэн тусламжийн үйлчилгээ авдаг болох менежментийг хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

НИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын зөвлөл, төлөөлөгчдийн хамтаар нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Энэ тухай тэрбээр "Иргэдийн 103 дугаарт залгаж тусламж хүссэн дуудлагад эмч ирэхгүй, хугацаа алдаж ирэх, эмч өвчтнийг загнадаг гомдол их байна. Тиймээс энэ төрлийн гомдол, мэдээллийг бууруулах, гардаггүй байхад анхаарах ёстой. Хүний нөөцийн асуудал, техник тоног төхөөрөмж дутагдал эсвэл удирдлагын менежментийн алдаа юу гэдгийг шалгаж газар дээр ирж ажиллав.

103 дугаарт өдөрт дунджаар 1300-1500 дуудлага ирдэг. 2025 онд 445.827 дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын тоо жилд 10 хувиар нэмэгдэж байна. Түргэний машин очиход орон сууцны хотхон, хороолол хаалттай, орцны хаалга нь кодтой тул цаг хугацаа алддаг, үүнээс болж дуудлага өгсөн хүний бие улам хүндрэх, цаашлаад хүний амь нас эрсдэх нөхцөл байдал үүсдэг.

Цаашид

  • Түргэний машиныг хотхон, хорооллын хаалтаар смарт чип ашиглаж, бүрэн нэвтэрдэг болгох
  • Хотхон, хороололд түргэний тэрэг зогсох зогсоол бий болгох
  • Бүрэн тоноглогдсон автомашинаар хангах
  • Менежментийн шинэчлэлт хийх талаар ярилцаж, тодорхой шийдлүүдийг гаргаж, үүрэг өглөө" гэв.

М.Бадамсүрэн: Бензинийн хомстол болон баруун 5 аймаг гантай байсан нь махны нийлүүлэлт буурч, үнэ нэмэгдэх шалтгаан болсон
М.Бадамсүрэн: Бензинийн хомстол болон баруун 5 аймаг гантай байсан нь махны нийлүүлэлт буурч, үнэ нэмэгдэх шалтгаан болсон
 
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!