Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчид хүний амь аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид хүний амь насыг аварчээ. Тодруулбал, өчигдөр /2020.12.14/  11:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн зүүн талд Lexus RX маркийн QR код зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг 40 орчим насны эрэгтэй жолоодож яваад цагдаагийн алба хаагчид шалгуулаад цааш хөдлөөд зорчих хэсгийн замын хашлага мөргөжээ. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа очиход тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэний бие муудаж, таталт өгсөн байдалтай  байжээ.

Алба хаагч станцаар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үед хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, жолооч, цагдаагийн ахлагч Г.Баярхүү нар ойрхон байсан учир тухайн газарт очиж үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяраар тээврийн хэрэгслийг жолоодуулж, хамгаалалтад авч, иргэний өөрийн хяналтад байдаг Баянзүрх дүүрэгт байрлах хувийн эмнэлэг рүү хүргэж өгч, ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдсон байна. Тухайн иргэн эмч рүүгээ залгаад эмч нь утсаар зөвлөгөө өгч байсан хэдий ч хариу хэлж чадахгүй тал бие нь мэдээгүй болсон, ярьж чадахгүй байсан байна.  Дээрх иргэн өмнө нь бүтэн харвалт өгсөн, эмчийн хяналтад байсан аж.

П.Ундармаа: Хүүхдүүд сайн байж л багш амжилт гаргадаг учраас тэр тухайгаа захидалдаа бичсэн
П.Ундармаа: Хүүхдүүд сайн байж л багш амжилт гаргадаг учраас тэр тухайгаа захидалдаа бичсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд