Монгол, Катар батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хэлэлцээрээ шинэчлэн байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут Катар Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Төрийн сайд Шейх Сауд бин Абдулрахман бин Хассан бин Али Аль Тани-тай Катар улсын Доха хотноо уулзлаа.

Энэ үеэр хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцож, Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хэлэлцээрээ шинэчлэн байгуулсан юм.

Талууд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 28 жилийн хугацаанд хоёр улсын харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж ирснийг тэмдэглэн, 2007 оны хамтын ажиллагааны суурийг цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхээр санал нэгдлээ.

Энэхүү уулзалт болон хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон өдөр болсноороо онцлог болж, талууд цаашдын хамтын ажиллагаанд шинэ боломжууд нээгдэж, улам өргөжин хөгжихийн бэлэгдэл хэмээн онцлов.

Дүнжингаравын урд болсон дэлбэрэлтийн хохирогчид 12.00 цагаас мэдээлэл хийнэ
Дүнжингаравын урд болсон дэлбэрэлтийн хохирогчид 12.00 цагаас мэдээлэл хийнэ
 
Бэртлээс “эргэн ирсэн“ МУГТ Ц.Цогтбаатар шигшээ наймд шалгарч, ОУХМ Л.Анхзаяатай барилдахаар боллоо
Бэртлээс “эргэн ирсэн“ МУГТ Ц.Цогтбаатар шигшээ наймд шалгарч, ОУХМ Л.Анхзаяатай барилдахаар боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!