С.Баяр: Ц.Элбэгдорж “5000 хятад орж ирвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө, энэ төслийг зогсоо” гэсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

Ерөнхий сайд асан С.Баяр gogo.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Шивээ-Овоог төрийн мэдэлд эргүүлж авсны дараа би Хятадад очиж, Ерөнхий сайдтай нь уулзаж, 6000 МВт-ын цахилгаан станц барих баримт бичигт гарын үсэг зурсан. Манай тэр үеийн хэрэгцээ 1000 МВт арай хүрэхгүй байсан. Одоогийн хэрэгцээ маань 2000 МВт-д дөхөж байна. Бидний хувьд маш ашигтай, нэг том мега төсөл болох байв. Тэр том станцыг барихад 5000 хятад орж ирэх байсан юм билээ. Би 2009 оны 10-р сард ажлаа өгсөн. ҮАБЗ-өөр 2010 онд энэ асуудлыг хэлэлцээд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “5000 хятад орж ирнэ гэдэг үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө, энэ төслийг зогсоо” гэсэн" гэжээ.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үүний хариуд "Гол нь үнэ дээр тохироогүй. Шивээгийн нүүрсийг шатаагаад, үйлдвэрийн үнээр урагш урсгах тухай л байсан. Монголд цахилгаан өгөх яриа тэнд байгаагүй. Мэргэжилтнүүд мэднэ. Миний амыг сольж зуусан нэгнээс С.Баяр сонссон юмаа давтаж яриад байгаа бололтой. Сайныг нэрэндээ наах гэсэн гажиг л мега теслийг унагадаг юм дөө" гэв.

ФОТО: 16 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна
ФОТО: 16 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна
 
ИРГЭН: Монголын үрс минь алуурчдын гарт үрэгдсээр байх юм уу
ИРГЭН: Монголын үрс минь алуурчдын гарт үрэгдсээр байх юм уу
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!