Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амралтын өдрүүдэд хоёр иргэн осгож нас барж, нэг иргэн хөлийн тавхайгаа хөлдөөжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал энэ сарын 17-19-ний хооронд Орхон аймаг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх 2 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.

Урьдчилсан байдлаар 52-56 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Харин осгосон байдалтай олдсон иргэний хувьд иргэн Д нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болж осгосны улмаас хөлийн тавхай хэсэг хөлдсөн ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа аж.

Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

2025 оны эцэст инфляц 7.5 хувьтай гарахад, хүнсний бараа, бүтээгдэхүүний 11.3 хувийн өсөлт нөлөөлжээ
2025 оны эцэст инфляц 7.5 хувьтай гарахад, хүнсний бараа, бүтээгдэхүүний 11.3 хувийн өсөлт нөлөөлжээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.