ЦУОШГ-аас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Тодруулбал, ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун бөгөөд хүйтэн хэвээр байна гэлээ.
2026 оны 01-р сарын 20-ноос 2026 оны 01-р сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Нийт хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 21-нээс нутгийн баруун хэсгээр, 22-ноос нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -12...-17 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -16...-21 градус, бусад нутгаар шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!