Малдаа яваад сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

Өчигдөр онцгой байдлын байгууллагад малдаа яваад сураггүй болсон гэх хоёр дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сум, Хайрхан багийн “Бунхны цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ тус аймгийн Баянцагаан сумын харьяат, малчин Э нь энэ сарын 18-ны 11:00 цагийн орчим хонио хариулж яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 19:40 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Э /61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 20:40 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 23:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 4 км-т “Үзүүрийн цагаан-Овоо” гэдэг газраас эсэн мэнд олж, хүлээлгэн өгчээ.

Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Өнгөт багийн "Ихэн гашуун" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 27 км-т/ тус сумын харьяат малчин С нь өчигдөр 17:00 цагийн орчимд явганаар малдаа яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:04 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан малчин С /62 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 23:53 цагаас зохион байгуулж, 19-ний 00:23 цагт “Ихэн гашуун” гэдэг газраас зүүн урд зүгт 20 км-т Сангийн далай багийн “Ар-Угтаал” гэдэг газраас эсэн мэнд олж, сум дундын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
Цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
 
“Саванд бензин өгсөнгүй” гэж ШТС-ын түгээгчийг зодсон иргэнийг 10 хоног баривчилж, 20 цагийн сургалтад хамруулжээ
“Саванд бензин өгсөнгүй” гэж ШТС-ын түгээгчийг зодсон иргэнийг 10 хоног баривчилж, 20 цагийн сургалтад хамруулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!