Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлж буй үйл явцтай танилцсан. Энэ үеэрээ Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өгсөн байдаг. Улмаар өнөөдөр ажлын цаг эхлэхээр Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран Ерөнхий сайдын энэ чиглэлийг ёсчилж, чөлөөлнө хэмээн мэдээлж байв.

Энэ дагуу өнөөдөр О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална гэж мэдэгдсэн байдаг. Жишээ нь, Замын-Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентгэн дээр тавхан хүн ээлжилж ажиллах нь тун хангалтгүй. Дор хаяж 15-20 хүн бэлтгэж, сэлгэж ажиллуулах шаардлагатай гэсэн юм.

Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт ч эрчимтэй өрнөж буй. Тиймээс худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд онцгойлон анхаарч шийднэ гэв.

Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
 
Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа Н.Лхагвасайханыг томиллоо
Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа Н.Лхагвасайханыг томиллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!