2025 оны 11-р сарын 20-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонгосон байдаг. Тэгвэл түүний зөвлөхөөр ямар хүмүүс томилогдох бол гэсэн хүлээлт үүсээд байсан юм.
Тэгвэл УИХ-ын дарга Н.Учрал нийт 6 зөвлөхтэй ажиллах аж. Түүнд зөвлөх 6 хүний хэн нь хэн бэ гэдгийг та бүхэнд танилцуулж байна.
ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН АХЛАХ ЗӨВЛӨХ ДОРЖДЭРЭМИЙН ЦОЛМОН
Төгссөн сургууль:
2005-2010 онд Монгол Улсын их сургуулийг Олон улсын эрх зүйч;
2014-2015 онд Калифорниагийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
2010-2013 онд Говийн зам ХХК-д Гэрээний мэргэжилтэн;
2013-2016 онд Өмгөөллийн Батбаяр энд партнерс ХХН-д Ахлах хуульч;
2016 онд Ерөнхийлөгчийн Тамгын газар Гадаад бодлогын зөвлөхийн туслах;
2016-2023 онд Хуульзүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газар мэргэжилтэн, шинжээч, ахлах шинжээч, газрын дарга;
2023-2024 онд Нийслэлийн Засаг даргын хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх;
2024-2025 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар тус тус ажилласан туршлагатай.
Гадаад хэл: Англи, турк хэлтэй.
ЭДИЙН ЗАСАГ, ТӨСВИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ БАТ-ИРЭЭДҮЙН АНАР
Төгссөн сургууль:
2004-2008 онд Монгол Улсын Их Сургуулийг Бизнесийн удирдлагаар;
2015-2017 онд АНУ-ын Жиоржиа мужийн их сургуулийг Төрийн санхүүгийн удирдлагын магистраар тус тус төгссөн. Одоо МУИС-ийн Хууль зүйн сургуульд Эрх зүйч мэргэжлээр сурч байна.
Ажилласан байдал:
2008-2010 онд Сангийн яамны Засаглалыг дэмжих хөтөлбөрийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн;
2010-2018 онд Сангийн яамны Төрийн сан, Төсвийн бодлогын газар мэргэжилтэн;
2018-2020 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газар, Санхүүгийн хөрөнгө удирдлагын хэлтсийн дарга;
2020-2021 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Хууль, тусгай активын газрын дарга;
2021-2022 онд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газар, Зээл тусламжийн бодлогын хэлтсийн дарга;
2022-2025 онд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын даргаар тус тус ажилласан туршлагатай.
Гадаад хэл: Англи хэлтэй.
ХУВИЙН ХЭВШИЛ, МӨНГӨНИЙ БОДЛОГО ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ БААСАНДАВААГИЙН ДӨЛГӨӨН
Төгссөн сургууль:
2001-2003 онд Дэлхийн нэгдсэн коллежид IB diplom;
2004-2007 онд Коннектикат коллежид Математик, эдийн засагч;
2016-2018 онд Харвардын их сургуулийг Олон улсын хөгжлийн эдийн засагчаар тус тус төгссөн.
Ажилласан байдал:
2022 онд Эдийн засаг, хөгжлийн яамны зөвлөх;
2022-2023 онд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн захирал;
2024-2025 онд Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга;
2024 оноос Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч;
2025 онд Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч;
2025 онд Эр Эйч Ай Пик ХХК-д зөвлөхөөр тус тус ажилласан туршлагатай.
Гадаад хэл: Англи, Турк, Хятад хэлтэй.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ НАВААН-ЮНДЭНГИЙН ЧИМГҮҮНДАРЬ
Ажилласан байдал:
2006-2007 онд Гадаад хэргийн яамны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын Хэвлэл мэдээллийн хэлтэст мэргэжилтэн, атташе;
2008-2009 онд Гадаад хэргийн яамны Европын газар атташе;
2009-2012 онд Гадаад хэргийн яамны Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа элчин сайдын яаманд Гуравдугаар нарийн бичгийн дарга;
2012-2014 онд Гадаад хэргийн яамны Европ, Ойрхи Дорнодын газарт нэг, хоёр, гуравдугаар нарийн бичгийн дарга;
2015 онд Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын зөвлөх, дэд захирал;
2016 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Ерөнхий сайдын зөвлөх;
2018 онд Гадаад харилцааны яам, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд;
2019-2023 онд Гадаад харилцааны яам, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар зөвлөх;
2023-2024 онд НҮБ, Эмэгтэйчүүдийн байгууллагын Бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн газрын Засгийн газар хоорондын үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн;
2024-2025 онд Гадаад харилцааны яам, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын Бэлтгэл ажлын албаны дарга, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар тус тус ажиллаж байна.
Гадаад хэл: Орос, англи, франц хэлтэй.
ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР, ШИНЖЛЭХ УХААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ БУЛГААГИЙН ГАНБАТ
Төгссөн сургууль:
1988-1994 онд ЗХУ, Москва хотын АУИС-2 анагаахын биофизикч, магистр;
1996-1999 онд Гадаад хэлний дээд сургуулийг Герман хэлний багш, орчуулагч;
2000-2002 онд Япон, Хирошимагийн их сургуульд хөгжлийн эдийн засагчаар магистрын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
2019-2022 онд Хөдөө аж, ахуйн их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан;
2022 онд Дархан-Уул аймгийн ЗДТГ, Европын холбооны Найрамдал төслийн менежер;
2022-2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх;
2024-2025 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газар шинжээч, сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.
Гадаад хэл: Герман хэлтэй.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ БАЯСГАЛАНТЫН БУЛГАНЧИМЭГ
Төгссөн сургууль:
2006-2011 онд Америкийн их сургуульд Санхүү, хөрөнгө оруулалтаар бакалавр
2017-2018 онд Graduate institute Geneva-г Хөгжлийн бодлого судлаачаар магистрын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
2016-2019 онд НҮБ-д мэргэжилтэн;
2019-2022 онд Үндэсний хөгжлийн газрын дэд дарга;
2022-2025 онд НҮБ-д Бүсийн төвийн мэргэжилтнээр тус тус ажилласан туршлагатай.
Гадаад хэл: Англи хэлтэй.
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!