.jpg?_t=1659495541)
Асаасан хучлагатай автомашин дотор суусны улмаас 2 иргэн амь насаа алдсан байж болзошгүй дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “2 хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний дагуу шалгахад, иргэд хашаан дотроо хучлагатай байсан Hyundai Sonata 6 маркийн тээврийн хэрэгслээ асааж, дотор нь сууж байхдаа угаартсан байдалтай нас барсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Тиймээс иргэд өвлийн улиралд автомашинаа хучлагатай байх үед асааж машин дотор удаан хугацаанд агаар сэлгэхгүй битүү орчинд суух нь хүчилтөрөгчийн дутагдал үүсэх, угаарын хийд хордох, амь насанд аюул учруулах эрсдэлтэй тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!