
Нийслэл Улаанбаатар хотын алслагдсан газруудад хурд хэтрүүлсний улмаас авто замын зөрчил, ослын тоо буурахгүй үзүүлэлттэй байна. Тухайлбал, 22-ын товчоо, 61-р гарам, Хонхор, Багануур, Налайх, Эмээлтийн замуудад осол аваар их гардаг байна.
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр хурд хэтрүүлсний улмаас гарч буй зам тээврийн осол, аваарыг бууруулах бодлогын хүрээнд Дундаж хурдны MNS стандартыг боловсруулах үүрэг даалгаврыг Хот байгуулалт хотын стандартын газар үүрэг болгосон. Тус газраас Дундаж хурдны MNS стандартыг боловсруулж Стандарт, хэмжилзүйн газарт хүргүүлээд байна.
Энэхүү стандарт батлагдсанаар техникийн үзүүлэлт тодорхойлогдож, ослын гаралт буурах үндэс суурь тавигдах юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!