АТГ: Нийтийн албан тушаалтны 2025 оны ХОМ-ийг шинэчлэн гаргуулах ажил эхэллээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 29-нөөс 2026 оны 1 дүгээр сарын 4-ний хооронд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 419 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 137 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 282 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Зөрчил тогтоогдсон 1 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 9 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.

Тус хэлтсээс нийтийн албан тушаалтны 2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.

ХӨНДӨХ СЭДЭВ: Цаг ямагт хаалгаа түгж, танихгүй хүнд хаалгаа бүү тайл
ХӨНДӨХ СЭДЭВ: Цаг ямагт хаалгаа түгж, танихгүй хүнд хаалгаа бүү тайл
 
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!