Ч.Тэмүүлэн: Тоглолтын үеэр үүссэн үл ойлголцолтой холбоотойгоор тайлбар өгөх хэрэгтэй болов уу гэж үзлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 46 секунд

Хасын хүлэгүүд багийн тоглолгч Ч.Тэмүүлэн үүссэн асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "​Би "N..." гэх арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үгийг огт ашиглаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Намайг болон Ази хүмүүсийг удаа дараа доромжилсон үйлдэлд нь хариу барьж, зөвхөн "Watch your mouth" (Амаа мэдэж яриарай) гэж хэлсэн бөгөөд энэ нь буруугаар тайлбарлагдсанд гүнээ харамсаж байна.

​Болсон үйл явдлыг тодруулбал:

​1.Доромжлол ба тэвчээр: Тоглолтын явцад эсрэг тоглогчийн зүгээс намайг "chink", "bitch" гэх мэт үгээр удаа дараа доромжилсон. Би эхэндээ "Удаан уулзсангүй шүү, bro" гэж найрсгаар харилцаж, доромжлолуудыг нь чимээгүй инээгээд өнгөрөөж байсан боловч тухайн тоглогчийн зүй бус харьцаа хэрээс хэтэрсэн юм.

​2.Өмнөх нөхцөл байдал: Уг тоглогч өмнөх улиралд ч шүүгчид болон бусад тоглогчдыг удаа дараа доромжилж байсан. Энэ талаар шүүгчдэд тухайн үед нь мэдэгдэж байсан ч төдийлөн анхаарал хандуулаагүй.

​3.Миний зарчим: Би АНУ, Вьетнам болон дотоодын лигийн олон гадаад тоглогчидтой нөхөрлөж, хамтран тоглодог. Надад хэнийг ч арьс өнгө, үндэс угсаа, гадаад төрхөөр нь доромжлох бодол үгүй бөгөөд тийм хүмүүжил надад байхгүй.

​Нийт сагсан бөмбөг сонирхогчдодоо буруу сэтгэгдэл төрүүлсэндээ дахин харамсаж байгаагаа илэрхийлье. Спортын талбайд бие биенээ хүндэтгэх нь хамгийн чухал үнэт зүйл билээ" гэжээ.

“Ноорог“-ийн О.Уламсайханыг “Найз охиноо амиа хорлоход хүргэсэн“ гэх үндэслэлээр 8 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, шүүхэд шилжүүлжээ
“Ноорог“-ийн О.Уламсайханыг “Найз охиноо амиа хорлоход хүргэсэн“ гэх үндэслэлээр 8 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, шүүхэд шилжүүлжээ
 
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!