Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг 15.1 сая удаа авжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Иргэний үнэмлэх, банкны зээлээс авхуулаад эрүүл мэнд, нийгмийн даатгалын лавлагаа зэрэг төрийн үйлчилгээг И-Монголиа системээс иргэд авдаг болсон. Тус системд одоогийн байдлаар 88 байгууллагын 1264 үйлчилгээ бий. Үүнээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хамаарах Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа нь хамгийн эрэлттэй үйлчилгээнд орж байна.

Тус лавлагааг иргэд давхардсан тоогоор 15,112,402 удаа авжээ. Цаашид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа байгууллагуудтай хамтран ажиллах, нийгмийн хамгааллын үйлчилгээнүүдийг E-Mongolia системд нэмж оруулан хүртээмжтэй, хялбар болгох талаар тодорхой алхмуудыг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцсон. Тухайлбал, төрийн үйлчилгээг цахимаар авахад хүндрэл, бэрхшээл тулгардаг зорилтот бүлэг, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдэд зориулан зарим үйлчилгээг хүртээмжтэй болгох шаардлагатай гэдгийг онцолсон юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Цахимжилт, их өгөгдлийн бодлогын газрын дарга Н.Мөнхсанчир Emongolia системийн удирдлагуудтай уулзаж, нийгмийн хамгааллын үйлчилгээнүүдийг цахимжууулах талаар санал солилцох үеэр дээрх асуудлыг хөндсөн юм.

“Саммит“ зочид буудалд эд хогшил шатаж байсныг унтраажээ
“Саммит“ зочид буудалд эд хогшил шатаж байсныг унтраажээ
 
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!