О.Номинчимэг: Орон сууц захиалж, мөнгөө өгөөд хохирч буй иргэдийн асуудалд ӨБХ анхаарна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэд олноор хандаж байгаа нэг асуудал нь орон сууц захиалах, худалдан авах харилцаатай холбоотой гомдол юм. Иргэд орон сууц шинээр захиалахдаа дөнгөж баригдаж байгаа барилгад урьдчилгаа 20-30 хувь төлдөг. Гэвч тухайн барилга гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оролгүй удааширч, урьдчилгаа мөнгийг нь аваад 2-3, 5-6 жил хүртэл болж, иргэд хохироод буй хэргүүд маш их байдаг.

Барилга, орон сууцууд цагтаа ашиглалтад ордоггүй, орсон хойноо чанарын шаардлага хангадаггүй, захиалагчийн өгсөн мөнгийг барилгаа барихад биш, өөр зүйлд эргэлдүүлж байгаад барилгаа хугацаанаас нь нэлээд хойшлуулж оруулж, иргэнээс өгсөн мөнгөний үнэ цэн буурдаг, эрх нь зөрчигддөг асуудал түгээмэл байгааг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хөндөөд, Өргөдлийн байнгын хорооноос 2026 оны хаврын чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт "Орон сууц захиалах, худалдан авах харилцаан дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийх" гэсэн саналыг гаргасан юм.

Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат, С.Замира, О.Саранчулуун нар дэмжиж байгаагаа илэрхийлж, үг хэллээ. Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь уг саналыг дэмжив. Иймд орон сууц захиалах, худалдан авах харилцаан дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийх, энэ асуудлаар мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг хийх Ажлын хэсэг байгуулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Утсаар оролдож явсан байж магадгүй жолооч ногоон гэрлээр гарч явсан эхнэр, нөхөр хоёрыг мөргөсөн осол гарчээ
Утсаар оролдож явсан байж магадгүй жолооч ногоон гэрлээр гарч явсан эхнэр, нөхөр хоёрыг мөргөсөн осол гарчээ
 
Ерөнхий сайд “Дэд сайд нарыг авч үлдэнэ,  ажлаа сайн хийцгээ“ гэж захижээ
Ерөнхий сайд “Дэд сайд нарыг авч үлдэнэ, ажлаа сайн хийцгээ“ гэж захижээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!