Өчигдөр /12.23/ Дотоод цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм. Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Цэргийн ангиуд дээр удаа дараа хүний амь настай холбоотой ноцтой зөрчлүүд гарсантай холбогдуулан 2024 онд энэ асуудлыг зохицуулах зорилгоор МУ-ын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг миний бие санаачилж өргөн барьсан боловч батлуулж чадаагүй юм. Энэ жил хуулиа дахин өргөн барихаар бүх бичиг баримт үзэл баримтлалыг бэлтгэж олон байгууллагаас санал аваад байна. ЗГ-аас санал авхаар 2025.11.25 нд хандсан тул санал ирүүлмэгц хуулиа өргөн барих бололцоо нээгдэх юм. Үзэл баримтлалд дурдагдсан цэргийн ангиуд дээр үйлдэгдсэн гэмт хэргийн тоо баримтыг доорх бичгээс харж болно. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг Дэд хорооноос МУ-д ажилласан тайланд мөн энэ талын зөвлөмжүүдийг тусгасан байдаг" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!