Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөө шөнө зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 25 секунд

Энэ сарын 22-ноос 23-нд шилжих шөнө зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны 12-р сарын 24-нөөс 12-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор цас орж, явган шуурга шуурна. Салхи 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө 5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

Энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулжээ
Энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулжээ
 
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.