Н.Учрал: Эрх чөлөө бол хэн нэгний олгодог зөвшөөрөл, цохолт, гарын үсэг огтхон ч биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын дарга Н.Учрал төрийн хүнд суртлыг бууруулахтай холбоотой "Чөлөөлье" санаачилгыг дэвшүүлж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр энэ талаараа "Монгол Улсын хүчин төгөлдөр 378 хуульд хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийж үзэхэд эдийн засгийн эрх, эрх чөлөөнд хүндрэл үүсгэдэг 22 хууль, шууд зөрчдөг 110 хууль байна. Иймд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу иргэний эдлэх ёстой эрх, эрх чөлөөнд гох дэгээ, саад тотгор, чагт түгжээ болсон 100 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. ЭЗХ-ийн сайдаар ажиллаж байхдаа боловсруулсан Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихад бэлэн болсон нь "Чөлөөлье" үзэл санаа, иш онол, илүү том онол шингэсэн иж бүрэн стратегийн салшгүй чухал бүрдэл хэсэг юм.

Дугуй гутал засвар, үсчин, кофе шоп гэх мэт хүссэн худалдаа, үйлчилгээ нээснээ дүүрэгтээ мэдэгдэхэд болно. Зөвшөөрөл хөөцөлдөж ийш тийш гүйж, цаг мөнгө үрэхгүй. УИХ-ын даргын хувьд парламентыг илүү нээлттэй, цахим, хариуцлагатай болгоход анхаарч ажиллана. Эрх чөлөө бол хэн нэгний олгодог зөвшөөрөл, цохолт, гарын үсэг огтхон ч биш" гэв.

АН-ЫН БҮЛЭГ: Шатахуун, дэд сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэж байна
АН-ЫН БҮЛЭГ: Шатахуун, дэд сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэж байна
 
Х.Ганхуяг: НДШ бол татвар биш, ирээдүйд авах тэтгэвэртээ хуримтлуулж буй мөнгө
Х.Ганхуяг: НДШ бол татвар биш, ирээдүйд авах тэтгэвэртээ хуримтлуулж буй мөнгө
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!