Ерөнхий сайдыг огцруулахаар АН-ынхан О.Цогтгэрэлийн бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг санаачилж, бүлгийн дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тэд эл бичгээ ирэх 7 хоногт багтаан УИХ-д өргөн барих бололтой. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт ЗГ-аас 16 дэд сайдын томилгоог хийсэн. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс эсэргүүцэж буйгаа илэрхийлж, эл томилгоогоо эргэн харахгүй бол Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Харин Ерөнхий сайдын зүгээс хуульд заасан томилгоо хийсэн гэх байр суурийг илэрхийлсэн.

Хэрэв УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй буюу 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан тохиолдолд уг асуудал УИХ-ын босго давна.

УИХ хэлэлцэхдээ Дэгийн тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 64-өөс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох юм.

Дашрамд дурдахад, УИХ-ын намрын чуулган хаалтаа хийхэд бага хугацаа үлдээд байна. Хэрэв энэ асуудлыг шуурхайлна гэж үзвэл намрын чуулган эдгээр өдрүүдэд багтаан явуулна. Үгүй бол оны дараа буюу ээлжит бус чуулган зарлаж, эл асуудлыг хэлэлцэх болтой.

АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин:  Энэ сард авах ёстой нийт шатахуунынхаа 50 хүрэхгүй хувийг импортоор оруулж ирсэн
АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин: Энэ сард авах ёстой нийт шатахуунынхаа 50 хүрэхгүй хувийг импортоор оруулж ирсэн
 
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!